Мэдээлэл харилцаа холбооны технологи бол хувь хүний үндсэн хэрэгцээ болох мэдээлэл болон мэдлэгийг олж авах, хуримтлуулах хэрэгцээг хангах хэрэгцэл юм. Өнөөдөр МХХТ-ийн хөгжил дэлхий дахины даярчлалаас үүдэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хүний үндсэн эрхэд шууд болон шууд бусаар халдаж, хувь хүний болон нийгмийн амьдралд мэдээллийн ялгавартай байдал, тоон ялгаа, кибер гэмт хэрэг, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууц зэрэгтэй холбоотой шинэ асуудал бэрхшээлийг гаргах болсон нь дэлхий нийтийн анхааралыг ихэд татах болжээ. МХХТ-ийн хурдацтай хөгжил нь үндэсний болон үндэстэн дамнасан шинэ төрлийн гэмт хэргүүд гарах шалтгаан болсон. Ийм төрлийн гэмт хэргүүд нь виртуаль ертөнцөд ямар нэгэн хил хязгаар, хязгааралтгүй үйлдэгдэж, дурын улс болон дэлхий дахинд нөлөөлж болзошгүй аюул заналхийллийг бий болгодог. Кибер орон зай гэдэг нь интернэт, харилцаа холбооны сүлжээ,компьютерийн систем, үүрэн холбооны систем, түүнчлэн бизнес, дэд бүтэц, үйлчилгээний мэдээллийн системүүдийг агуулсан, мэдээллийн технологийн харилцан хамаарал бүхий сүлжээнүүд, тэдгээр сүлжээн дэх мэдээлэл, хүмүүсийн хоорондын харилцан холбоо юм. Кибер системүүдийн нэг онцлог бол тэдгээрт төрөл бүрийн дүрэм үйлчилдэг, хууль эрх зүйн орчин учир дутагдалтай, хэрэглэгч дурын системд нэгдэх болон түүнээс гарах эрх нь нээлттэй байдаг уян хатан шинж. Энэхүү шинж нь хэрэглэгчийг зохисгүй үйлдэл, зөрчил гаргах боломжийг олгодог. Үүнд, онлайн гүйлгээндтатвар ногдуулахгүй байх нь бизнэсийн үйл ажиллагаа болон улсын төсөв бүдүүлэлтэд нөлөөлөх, террористууд вэб хуудсыг хүчирхийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаандаа ашиглах, өөр өөр соёлтой хүмүүс интернэтээр өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшлээ хэт чөлөөтэй солилцсоноор үл ойлголцол, улмаар бодит амьдрал дээр үймээн самуун гарах зэрэг олон жишээг дурдаж болно. Кибер ертөнц нь бидний амьдран буй бодит ертөнцийн хажууд зэрэгцэн байдаг боловч түүнээс тусдаа орших үйл ажиллагааны талбар гэж хэлж болно. Кибер ертөнцөд үйлдэгдэж буй гэмт хэрэг болон компьютерийн гэмт хэргийг кибер гэмт хэрэг гэдэг. Энэ төрлийн хэргийг тодорхой хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг. Тухайлбал, компьютерийн мэдээлэл, програмыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх, компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах, компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаарнэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах, вирустай программзохион бүтээх , ашиглах тараах гэмт хэргүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн “Компьютерийн мэдээллийн аюулгүй байдалын гэмт хэрэг” гэсэн зүйлээр
Tuesday, October 10, 2017
Subscribe to:
Post Comments (Atom)
Author Details
Templatesyard is a blogger resources site is a provider of high quality blogger template with premium looking layout and robust design. We provide the best quality blogger templates which are professionally designed and perfectlly seo optimized to deliver best result for your blog.
No comments:
Post a Comment